Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, дархлаажуулалт болон ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэхтэй холбогдуулан зөвлөмж, мэдээлэл өгч байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүхбаатар аймгийн урьдчилан сэргийлэх вакцин андуурч хийсэн тохиолдол гарсан. Энэ есөн иргэн ХӨСҮТ-д эмнэлгийн тусламж авч байгаа. Есөн иргэний эмнэлзүйн байдалд дүн шинжилгээ хийх мэргэжлийн зөвлөх багийнхан ажиллаж байна. Зөвлөх багт дүрс оношилгоо, уушги, лабораторийн, хүүхдийн гэх мэт мэргэжлийн чиглэл тус бүрээр эмч нар багтсан.
Зөвлөх эмч нарын багийнхан мэргэжлийн чиглэл тус бүрээр шинжилгээ, оношийг баталгаажуулах, эмнэлзүйн тусламж үйлчилгээг хүн хүний нас, эрүүл мэндийн онцлогт нийцүүлэн тооцох зэрэг үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн.
Есөн хүний биеийн байдал тогтвортой, хэсэг газрын буглаа нь орон нутгаас ирснээс хойш сайжирч байна. Элэгний зэрэг хавсарсан эмгэгт чиглэсэн эмчилгээг зөвлөх багийн удирдамжийн дагуу хийж байна. Энэ есөн хүний хоёр нь элэгний В, Д вирусийн халдвартай. Тиймээс хавсарсан эмгэгийг нь сэдрээхгүй байх тал дээр илүү анхаарал тавин эмчилгээг үргэлжлүүлж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)