"Эрдэнэс Монгол" ХХК-ийн сонгон шалгаруулалтын сорилын шалгалтын явцын талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Хөндлөнгийн багийн гишүүн Монголын хүний нөөцийн шинэчлэлийн академийн дэд захирал н.Баянжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монголд анх удаа төрийн өмчийн байгууллага найман мэргэжлийн газраар хяналт тавьж ажиллалаа. Өчигдөр сорилын анхны шалгалтууд эхэлсэн. Бид шалгалтын бэлтгэл ажлаас эхлээд хяналт тавиад явсан. Тест задрахаас сэргийлсэн. Мэргэжлийн хүний хувьд маш өндөр зохион байгуулалттай байна гэж харж байна. Учир нь энэ бол 2800 хүний асуудал.
Тестийн хувьд, зохион байгуулалт, заал тоног төхөөрөмжний хувьд гэх мэт өндөр зохион байгуулалтыг хангасан сонгон шалгаруулалт болж байна. Шалгалтын явцал зөрчил байхгүй байна.
Хөндлөнгийн зүгээс харж байхад дундаас дээш түвшний, ахлах менежерийн албан тушаал горилжматериалаа явуулсан хэрнээ шалгалтад цагтаа ирэхгүй байна. Энэ нь нэгдүгээрт хандлагын асуудал, хоёрдугаарт хариуцлагын асуудал харагдаж байна. Энэ асуудлаас дүгнэлт хийх хэрэгтэй. Ингээд ирцийн хувьд 70-80 хувьтай бүрдэж байгаа асуудал харагдаж байна. Процессын хувьд зөвчирлтэй зүйл байсангүй. Харин ч маш өндөр зохион байгуулалттай байлаа. Энэ зохион байгуулалт нь цаашдаа түүчээ давалгаа болоод яваасай гэж хүсэж байна" гэв.
Б.Мичидмаа