2023 оны 01 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2023 оны 01-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18..-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3...+2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -7...-9 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -11...-13 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -7...-9 градус хүйтэн байна. 05 цагт Улаанбаатарт: -19 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. |