Сайдын дэргэд зөвлөл байгуулан ажиллах шийдвэрийг гаргалаа. БОАЖЯ болон “Тэнгэрлэг Монголын газар шороо” ТББ-ын хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч ажиллах талаар санал солилцов. Үүнд:
- Хушин ойн сангийн төлөв байдлыг үнэлэх, хохирлыг тооцох
- Хуш мод, самрын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд тулгамдаж буй асуудлыг судлах,
- Хуш модны самрын боловсруулсан идээг экспортод гаргах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох,
- Байгалийн нөхөн сэргээлтийг дэмжих бодлого боловсруулах,
- Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах ойн мэргэжлийн байгууллагын талаар цаашид авах арга хэмжээний санал боловсруулах гэх мэт ажилд хамтран ажиллана.