“Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан олон улсын болон Монголын “Эмнести интернэшнл” байгууллага хамтран “Амьд явах эрхийг хамгаалъя” уриатай долоон хоногийн аян зарласан бөгөөд аравдугаар сарын 10-14–ний хооронд хуульчдад болон олон нийтэд хандсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болжээ. Уг ажиллагаанд АНУ-ын “Хүн амины гэмт хэргийн хохирогчдын гэр бүл хүний эрхийн төлөө” байгууллагын гүйцэтгэх захирал Рэнни Кушин, Азийг хариуцсан зохицуулагч, гэрэл зурагчин Тоши Казама, захирлуудын удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Буд Велч, удирдах зөвлөлийн гишүүн Женни Бишоп нар урилгаар оролцож байгаа аж.
   Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монголд цаазаар авах ялыг гүйцэтгэсэн талаарх мэдээллийг гэр бүлийнхэнд нь хэдэн долоо хоног эсвэл сарын дараа мэдэгддэг бөгөөд шарилыг нь буцааж өгдөггүй, хаана оршуулсаныг нь хэлдэггүй байна. Манайд 2009 оноос хойш цаазын ялыг гүйцэтгэхийг болиод байгаа. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн эрхэнд байх хугацаандаа цаазын ялыг гүйцэтгэхгүй гэдгээ зарласан юм. Энэ ялыг гүйцэтгэхгүй арван жил болсон тохиолдолд цаазын ялгүй орны тоонд албан ёсоор ордог гэнэ.