Японы аялал жуулчлалын газар гадаадын 10 мянган иргэнд 2012 онд тус улсад үнэгүй жуулчлах эрх олгохоо зарлав. Дөрөвдүгээр сараас эхлэх энэ арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй хүн холбогдох байгууллагын сайтад орж бүртгүүлэн, очихыг зорьсон газрынхаа нэрийг оруулах бөгөөд нийт ирсэн хүсэлтээс 10 мянгыг нь сонгох гэнэ. Сонгогдсон жуулчдын ирэх очих тийзний үнийг Японы Засгийн газар даах бол хувийн зардлаа жуулчид өөрсдөө гаргах ёстой ажээ.
   Гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн уршгаар ашиг орлого нь эрс буурсан жуулчлалын зах зээлээ япончууд ийм аргаар сэргээхээр сэдсэн байна. Энэ оны зургаа, долдугаар сард Японд жуулчлалаас олдог орлого нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувиар буурсан юм.