Энэтхэг Хятад, Пакистантай хиллэдэг Гималайн уулын бүстээ танк байрлуулсныг “Hindustan Times” сонин өнөө өглөөний дугаартаа мэдээлэв. Батлан хамгаалах яамны эх сурвалж уг сонинд мэдээлснийг үзвэл, танк байрлуулах асуудлыг Энэтхэгийн Хуурай замын цэргийн хойд нэгтгэлийн командлагч К.Т.Парнактай зөвлөлдөн шийдвэрлэсэн бөгөөд түүний хэлснэр Жамму, Кашмир мужийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд тухайн бүс нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон гэнэ.
   Өнгөрсөн тавны өдөр Энэтхэгийн Хуурай замын цэргийн командлагч мэдэгдэхдээ “Пакистаны Кашмир мужид Хятадын армийн албан хаагчид оролцсон 4000 гаруй хятад хүн үүрлэж байна” гэсэн юм. Энэтхэг нь тус бүс нутгийг хууль бусаар булаан эзэлсэн гэж Хятадыг буруутгадаг бөгөөд тэнд Хятадын инженерийн цэргийн албан хаагчид, барилгын техник байрлаад байгаа талаар зарим хэвлэлд мэдээлсэн билээ.