Монголчуудын элэгний өвчлөлийг бууруулах үйлсэд Сингапурын эмч нар туслахаар болжээ. Энэ тухай манай улсад айлчилж буй Элэгний халдварт өвчин судлалын Азийн төвийн дэд ерөнхийлөгч Тан Кай Чан мэдэгдлээ. Олон улсын стандартад нийцсэн элэгний эмнэлэг байгуулах, эмч нарыг мэргэжил дээшлүүлэх зэрэг арга замыг харж байгаагаа тэрээр хэлсэн байна. Сингапур улс энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр дэлхийд танигдсан юм. Зөв зохистой хооллолт, архи тамхины хэрэглээнд хязгаарлалт тогтоох нь хамгийн үр дүнтэй сэргийлэлт гэдгийг сингапур эмч нар хүлээн зөвшөөрдөг гэнэ.
   Манай улсын Хавдар судлалын үндэсний төвд жилд 4400 хавдрын тохиолдол бүртгэгддэг. Үүний 70 гаруй хувь нь өвчний хожуу шатандаа орсон байдаг аж. Энэ шатанд орсон өвчнийг эмчлэх боломж бараг үгүй гэдгийг олон улсын эмч нар хэлдэг учраас урьдчилан сэргийлэлт хамгийн чухал юм.