Нийслэлийн нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн хүрээнд Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээнд хяналтын хаалттай арван худаг суурилуулаад байна. Төсөл хэрэгжүүлснээр даралтыг хасах буюу нэмэх шаардлагатай цэгүүдийг тодорхойлж, шугам сүлжээний тогтвортой байдлыг хангадаг болох юм байна. Барилга угсралтын ажил болон даралт тохируулах хаалтаас бүрдсэн энэ ажлыг “Ар дааган”, “Адвантек” зэрэг ХХК гүйцэтгэсэн байна. Одоогийн байдлаар Улаанбаатарт 33 худагт усыг зөв менежментээр удирдах даралт тохируулах хаалт хийгээд байна. Цаашид 1000 цэг хамруулах шаардлагатай байгаа аж. Ингэснээр хүн амын цэвэр усны хэрэглээг зөв хуваарилах боломж бүрдэх гэнэ.