Нэрт жүжигчин Т.Латифын нэрэмжит “Гэрэлт хандгай” хүүхдийн театр өчигдөр нээгдлээ. Жүжигчний хүү Л.Нурбуланы байгуулсан уг театр гурван алиалагч болон “Галт шувуу” бүжгийн хамтлагийн гишүүдтэй нийлээд 10 хүний бүрэлдэхүүнтэй аж. Тэд анхны уран бүтээлээ ирэх сарын 19-нд Монголын хүүхдийн ордонд тоглохоор болсон бөгөөд хүүхэд багачуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөгөөсэй гэсэн үүднээс тасалбарын үнээ хямд байлгахаар төлөвлөжээ.
Б.Анир

Сэтгэгдэл (1)