“Залуу зураачдыг дэмжих холбоо”-ноос гаргасан “100 ертөнц” хэмээх үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Энэхүү холбоо нь залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор энэ жил нээгдсэн байна. Үзэсгэлэнд 100 гаруй зураачдын чөлөөт сэдвээр урласан 200-гаад бүтээл дэлгэжээ. Тухайлбал “Анхны цас”, “Тэргэл сартай үдэш”, “Аялгуут усны долгионд”, “Өвөл”, “Орой” зэрэг бүтээлүүд нь үзэгчдийн сонирхлыг татаж байсан юм. Энэ үзэсгэлэн хөдөлгөөнт үзэсгэлэн гэдгээрээ онцлог гэнэ. Учир нь бүтээлүүдээ зөвхөн галерейд тавих биш хөдөө орон нутгийн үзэгчдэд толилуулах юм байна.
Б.Анир