Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амардаг. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.
Энэ дагуу гуравдугаар сарын 8-ны лхагва гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс сануулав.