Ирэх жил нийслэлд 58 хорооны цогцолбор барихын зэрэгцээ замын түгжрэл, ачааллыг багасгах үүднээс автомашины давхар зогсоол бий болгохоор төлөвлөжээ. Өнөөдөр Нийслэлийн захирагчийн орлогч Б.Баатарзориг дүүргийн удирдлагуудтай уулзахдаа энэ талаар ярилцав. Хотын даргын санаачилсан давхар зогсоол нь 2-3 автомашин зогсох талбайд 80 хүртэл машин байрлуулах боломжтойгоороо давуу талтай аж. “Харин энэ бүх ажилд газар чөлөөлөх, нөхөн олговор олгох асуудал үүсэх тул байршлыг нарийн тогтоож, зураг төслийг нийслэлийн өдрөөс өмнө бэлэн болгох хэрэгтэй” гэж Б.Баатарзориг дүүргийн удирдлагуудад даалгав.
Б.Анир