Оросын Санкт-Петербург хотын цэргийн шүүх өнөөдөр тус хотын цагдаагийн газрын дарга Михаил Суходольскийд сахилгын шийтгэл оноожээ. Алба хааж байсан цэргийн ангиасаа оргож 10 жилийн турш нуугдсан А.Малков гэгчийг эрэн сурвалжлах ажил хийгээгүй хэмээн шүүх М.Суходольскийг буруутгажээ. А.Малков нь 2001 онд Ленинград мужийн 51046 дугаар цэргийн ангиас оргон Санкт-Петербургт байдаг хамаатнуудынхаараа нуугдаж байсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард хэргээ хүлээж сайн дураараа цагдаагийн газар ирсэн аж. Түүнийг эрэн сурвалжилж эхэлснээс хойш хүчний байгууллага хамаатнуудынхаар нь нэг ч удаа хайгаагүйг шүүх тогтоожээ.