Токиогийн нэгэн зочид буудалд өнөөдөр болсон Харүмафүжи Д.Бямбадоржийн хуриманд 870 зочин уригдан оролцжээ. Хос залуу өнгөрсөн оны есдүгээр сард сүй тавьсан бөгөөд тавдугаар сард хуримлахаар төлөвлөж байгаад хойшлуулсан билээ. Д.Бямбадоржийн гэргий М.Баттуул нь Японы Иватэ их сургуулийг өнгөрсөн хавар төгсгөсөн, өнөө жил 24 настай юм. Хуримын ёслол дээр Д.Бямбадорж хэлэхдээ “Энэ мөчөөс эхлэн эхнэрийнхээ дэмжлэг, хайр халамжинд тулгуурлан ёкозүна цолонд хүрэхийг гол зорилгоо болгон бүх хүчээ дайчлах болно” хэмээн амласныг Японы мэдээллийн хэрэгслүүд эш татсан байна.