Оросын Либерал ардчилсан намын хамгийн баян гишүүнээр В.Жириновскийн хүү тодров. ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны хэвлүүлсэн орлогын мэдүүлэгт 39 настай Игорь Лебедевийг, нэг жилийн дотор 4.7 сая рублийн орлого олсон гэжээ. Тэрбээр Москвад тус бүр нь 300 гаруй кв/м талбай бүхий хоёр орон сууц, BMW 650 машин, банкинд 1.8 сая рублийн хадгаламжтайгаас гадна ВТБ банкинд 32 сая рублийн хувьцаатай аж. Харин түүний эцэг мөн хугацаанд 2.5 сая рублийн орлого олсон бөгөөд 600 мянган рублийн хадгаламж, таван сая рублийн үнэ хүрэх хувьцаатай гэнэ.
   В.Жириновский 1988 онд буюу хүүгээ 16 нас хүрч иргэний үнэмлэх авахад эхийнх нь овгоор овоглуулсан юм. Тухайн үе нь В.Жириновский улс төрийн ид тэмцлийн үе бөгөөд хүүгээ хэл амнаас хол байлгах гэж ийм шийдвэр гаргасан гэдэг. И.Лебедев нь Төрийн Дум дахь ЛАН-ын бүлгийн ахлагч юм.