Өнгөрсөн бямба гаригт тохиосон автомашингүй өдрөөр зам тээврийн 30 осол бүртгэгдэж, дөрвөн хүн амиа алджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүнсалааны замд 08-97 УНГ дугаартай “Верна Аксент” маркийн автомашины жолооч найман настай хүүг дайрч, амь насыг хохироосон байна. Мөн тус дүүргийн Арван буудалд “Номин”-гийн агуулахын өмнө будаа буулгаж байсан 05-85 СБА дугаартай Зил-130 машины араас 59-95 УНН улсын дугаартай “Тоёото Ипсум” маркийн машин мөргөжээ. Үүний улмаас “Тоёото Ипсум”-д явж байсан дөрвөн залуугийн хоёр нь газар дээрээ нас барсан байна. Түүнчлэн Шадивлангийн замд 50 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон жолоочийг эрэн сурвалжилж байгаа аж.
Б.Чимэг