Монголтой хиллэдэг Забайкальскийн хязгаарын уулын бүст нислэг үйлдэж явсан Оросын Онц байдлын яамны нисдэг тэрэг Ням гарагт алга болжээ. Хуваарь ёсоор 12 цаг 45 минутанд цагт холбоо барих ёстой байсан Ми-8 нисдэг тэрэгнээс сураг чимээ ирээгүй тул эрлийн хэсгийг яаралтай зохион байгуулж гаргасан байна. 113 хүн, 15 нэгж техникийн бүрэлдэхүүнтэй хайгуулын баг дөрвөн цаг ажилласны эцэст алга болсон нисдэг тэргийг Забайкальскийн хязгаарын Кырагийн районы нутаг, Монголын хилийн ойролцоо тайгад буусныг олсон байна. Хайгуулын нисдэг тэрэгний баг шөнийн нөхцөлд ойд бууж, гэмтэж бэртсэн хүмүүсийг авран Чита хотын эмнэлэгт хүргэжээ. Забайкальскийн хязгаарын манай Булган аймагтай нийлдэг хилийн дагуух нутагт ойн түймэр ихтэй байгаа бөгөөд ослын буулт хийсэн нисдэг тэрэг нэг түймэр дээр ажиллаж байгаад томоохон бас нэг түймрийг унтраахаар ниссэн байжээ. Багийн долоон гишүүн бүгд хүнд, хөнгөн гэмтсэн, хүний амь хохироогүй байна.