зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

2023-4-07
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах, бүх нийтийн их цэвэрлэгээний талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж байна. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна” хэмээв. Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр дөрөв, нийт 21 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Өнгөрсөн хугацаанд 180 тонн гаруй мах борлуулсан нь бэлтгэсэн нийт махны 2.4 хувийг эзэлж байна.

УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд “Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр зарж борлуулна. Үнийн хувьд бусад зах, худалдааны төвөөс 20-25 хувиар хямд байгаа юм. Мөн өргөтгөсөн худалдаанд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана. Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах байгаа” гэлээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

№

Дүүрэг

Хороо

Хаяг, байршил

Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр

IV.08

IV.09

1

Баянгол дүүрэгт-4

1

Угсармалын шар 46, 48, 49-р байрны дунд талбайд

 -

 +

2

5

5-р хорооны байрны гадна талбай

 +

 -

3

13

"Хишиг" төвийн гадна талбай

 -

 +

4

24

Алтай хотхон

 +

 +

5

Баянзүрх дүүрэгт-4

3

"Сансар" худалдааны төвийн гадна талбайд

 +

 +

6

4

Жуковын талбай

 +

 +

7

11

Улиастайн гүүрний наана

 +

 +

8

23

Улиастайн эцсийн автобусны буудал                               

 +

 +

9

Чингэлтэй дүүрэгт-3

2

Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд

 +

 +

10

14

"Далайхүү" худалдааны төвийн гадна талбай

 +

 +

11

15

Хайлааст 84 автобусны буудал

 +

 +

12

Сүхбаатар дүүрэгт-3

11

Хангай хотхоны гадна талбай

 +

 +

13

13

"Арви" худалдааны төвийн гадна талбай

 +

 +

14

18

"Бэлх" худалдааны төвийн гадна талбайд

 +

 +

15

Сонгинохайрхан дүүрэгт-3

12

Саппоро-Миний дэлгүүрийн зүүн талд

 +

 +

16

25

Зүүн салааны хуучин эцэст

+

 +

17

34

Орбитын тойрог "Тунгалаг" төвийн үүдэнд

 +

  -

18

 Хан-Уул дүүрэгт-4

7

Яармагийн хуучин эцэс

 +

 +

19

10

Төрийн банкны хажууд

 +

 +

20

15

"Эко" хүнсний захын урд талбайд

 +

 +

21

20

"Лавай" худалдааны төвийн гадна талбайд

 +

 +

Бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 14-нд хийнэ

Нийслэлийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх цэвэрлэгээний аяныг эхлүүлээд байгаа билээ. “Хотоо угаая” аяны хүрээнд Монголын Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 315 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, эвдрэлтэй тоглоомд засвар үйлчилгэг хийжээ. Өнгөрсөн хугацаанд 925 автобусанд давхардсан тоогоор 5112 удаагийн угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийгээд байна. Мөн автобусны 242 буудалд хөөстэй угаалга, 425 мэдээллийн самбар, 9900 метр урт хайс хашлага болон хотын хэмжээний бүх хөшөө дурсгалыг угааж цэвэрлэлээ. Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 14-нд буюу ирэх баасан гарагт “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.

Чанарын шаардлага хангахгүй давсыг солиуллаа

Дөрөвдүгээр сарын 1, 2-нд орсон цаснаар Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин техниктэй ажиллалаа. Замын нуух, мөсжилт үүссэн газруудыг цэвэрлэх ажил одоо ч үргэлжилж байгаа юм. Мөн зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 266 тонн бодис, 250 тонн давс цацсан юм. Чанарын шаардлага хангахгүй давс нийлүүлсэн аж ахуйн нэгжийн давсыг буцааж, оронд нь сайн чанарын давс авсан гэдгийг мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер онцолж байлаа.

Явган хүний замд байрлуулсан гэрлийн шонг чөлөөлнө

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд явган хүний зорчих хэсэгт гэрлийн болон троллейбусны 1299 шон байрлаж байна. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийг 16 аж ахуйн нэгж хариуцан ажилладаг. Эдгээр аж ахуйн нэгж хариуцсан нутаг дэвсгэрийнхээ явган хүний замын зорчих хэсэгт байрлаж байгаа гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлнө. Мөн гэрэлтүүлгийн байгууламжийн засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээг үргэлжлүүлэн хийх юм.

Стандарт хангаагүй шугам сүлжээ, тоноглолыг солих шаардлагатай

Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд”, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй гарах болжээ. Энэ талаарх гомдлыг иргэд ашиглалт, үйлчилгээ хариуцдаг орон сууцны конторууд, Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад өнгөрсөн оны зургаадугаар сараас гаргах болсон. Энэ дагуу Ажлын хэсэг байгуулан, холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Ажлын хэсэг ус зэвтэй гарч байгаагийн шалтгааныг тодруулах арга хэмжээг нэн тэргүүнд авсан. Улмаар насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар худаг шугамууд, ус хэмжүүрийн зангилаа болон айл өрхийн сантехникийн хэрэгслээс Ус сувгийн удирдах газар хими, бактериологийн дээж авч шинжилсэн байна. Мөн тухайн цэгүүдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лаборатори, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн лабораториудад усны дээж, ус дамжуулах шугам хоолойн дээжийг тус тус шинжлүүлсэн. Удаа дараа өгсөн усны шинжилгээний хариунуудыг харьцуулан үзэхэд, усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй гэсэн хариу гарсан байдаг. Орон сууцны хорооллын  ус дамжуулах хоолой, хоолойд үүссэн зэвэнд Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн  хүрээлэн шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээгээр Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Улмаар “Пума констракшн”, “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км ган яндан, “Шинэ өргөө” хорооллын  гаднах ф200 мм-ийн ган шугам болон орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага үүсэж байна. Усны зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаах зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй аж.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Энэ бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд шууд халдсан нөхцөл байдал. Иймээс стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээ тавьсан, угсралт хийсэн компаниуд, ашиглалтад хүлээн авсан эрх бүхий байгууллагуудтай хариуцлага тооцно. Шугамыг сольж, шинэчлэх, иргэдийг хохиролгүй болгоход анхаарч ажиллана. Үүнд гарах зардлыг ажлыг гүйцэтгэсэн, хүлээн авсан байгууллагаас гаргуулахаар ярьж байна” хэмээв.   

Мөн явган хүний зам, автобусны буудалд, ногоон байгууламж, замын трасс дээр байрлуулсан, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагыг холбогдох хүмүүст нь хүргүүлжээ. НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Хотын дарга иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөхгүй, хууль зөрчихгүй бол Улаанбаатар хотод бизнесийг дэмжиж ажиллахаа зарлаад хоёр дахь жилдээ болж байна. Авлига, хүнд суртал үүсгэдэг 74 төрлийн үйлчилгээний зөвшөөрлийн шинжтэй бичиг баримтыг хүчингүй болгож, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг чөлөөтэй болгосон” гэлээ .

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
    6 цаг 12 мин
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
    7 цаг 0 мин
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
    7 цаг 9 мин
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
    7 цаг 22 мин
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
    7 цаг 54 мин
  • Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ?
    8 цаг 42 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан "дурсгалын марк"-ийн нээлт боллоо
    8 цаг 51 мин
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
    8 цаг 53 мин
  • Статистик: Хэрэглээний барааны үнэ 8.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
    10 цаг 52 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгджээ
    10 цаг 58 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    10 цаг 59 мин
  • Израилчууд "Аль Жазира" телевизийн таван сэтгүүлчийн амийг зориудаар хөнөөжээ
    12 цаг 16 мин
  • Улсын онцгой комиссын III хуралдаан хуралдаж байна
    12 цаг 19 мин
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
    13 цаг 2 мин
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
    13 цаг 10 мин
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
    13 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дурсгалын маркын нээлт болно
    13 цаг 16 мин
  • Улаанбаатарт 19 градус дулаан байна
    13 цаг 18 мин
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 24 мин
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
    Уржигдар 10 цаг 22 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК