Өнөөдөр бүх нутгаар хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулъя. Уулархаг газраар цас орох бол баруун зүгийн зарим газарт хур тунадас буух юм. Тиймээс дийлэнх хэсэгт үүлэрхэг, бүрхэг тэнгэртэй байна. Алтай, Хангайн уулсын бүсэд 2-7 хэмийн дулаан байх бол говь, талын нутагт 14-19 хэм. Бусад газраар 10-15 хэм дулаан байх төлөвтэй.
Нийслэлийн тэнгэрийг бүрхээд байгаа үүлс өдөртөө нүүж багасах бөгөөд хур тунадас орохгүй. Өглөөний 05 цагт найман хэм дулаан байсан. Үд өнгөрөхөд 13-15 хэм хүрч дулаарна, баруун өмнөөс бага зэрэг салхитай байх нь.
Москвагийн тэнгэр яг одоо манай нийслэлтэй адил бүрхэг, долоон хэм дулаан байна. Өдөртөө бага зэрэг бороо орох магадлалтай бөгөөд нэг хэмээр дулаарах төлөвтэй. Харин шөнөдөө үүлс багасаж, таван хэм хүртэл сэрүүснэ. Хэрэв Оросын нийслэлийг зорьж байгаа бол шүхрээ базаахыг зөвлөе. Харин Бээжин хот өдөр ирэх тусам дулаарч байна. Тэндэхийн тэнгэр одоо үүлтэй байгаа ч битүү бүрхэг биш, 17 хэм дулаан. Үүлтэй тэнгэр өдөр, шөнө хоёрт ч арилахгүй төлөвтэй. Үд өнгөрөөд 22 хэм хүрч халах бол шөнө дунд 11 хэм болж буурна. Хур тунадас орохгүй юм.
Уншигч та Токио хот руу аялалд гарахаар бэлтгэж байгаа бол ширүүн бороонд бэлтгэлтэй байхыг сануулъя. Яг одоо тэнд цэлмэг тэнгэртэй, 22 хэм халуун байна. Өдөр бага зэрэг үүл гарч, 24 хэм хүртэл дулаарах төлөвтэй. Харин шөнөдөө аянга цахилгаантай бороо орж, 17 хэм болж сэрүүсэх юм. Тэгвэл Сөүлд өнөөдөр тааламжтай өдөр ирж байгаа аж. Одоогоор 15 хэм дулаан, тэнгэр нь цэлмэг байна. Үдээс хойш 22 хэм хүрч дулаарах ч тэнгэр цэлмэг хэвээрээ. Харин шөнөдөө 12 хэм хүрч үүл бүрхэх төлөвтэй.