Жил ирэх тусам байгаль орчны эсрэг гэмт хэрэг нэмэгдэж буй нь иргэдийн мэдлэг хомс байгаатай холбоотой гэж мэргэжлийнхэн хэлж байна. Тухайлбал, хүний буруутай үйл ажиллагаанаас болж хүний байгальд учруулсан буруутай үйл ажиллагаанаас болж, байгальд ямар хөнөөл учруулах, цаашлаад ямар хуулийн хариуцлага хүлээхээ мэдэхгүй иргэд олон байгаа тухай мэдээлэл байна.
Энэ талаар НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба "Байгаль хамгаалахад иргэд, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал. Үүнтэй холбогдуулан иргэдэд хууль зүй, хувь хүний хөгжлийн мэдлэг олгох чиглэлээр түлхүү ажлуудыг өрнүүлж байгаа" гэжээ.
Түүнчлэн иргэдийн анхаарах ёстой чухал асуудлын нэг бол хөдөө, хээр зориулалтын бусаар босгодог хашаа, хайснууд юм. Зориулалтын бус хашаа, хайснуудад зэрлэг амьтад орооцолдох, хавчуулагдах зэргээр хоргодож байгаа тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн тоон мэдээлэл гарчээ.
Л.Сайнаа