Өнгөрсөн хаврын чуулганаар баталж чадаагүй Сонгуулийн тухай хуулийн зарим асуудлаар эрх баригч намууд харилцан тохиролцлоо. МАН-ын дэвшүүлсэн мажоритар давамгайлсан 48:28 харьцаатай холимог системийг АН-ын бүлэг нааштайгаар хүлээж авчээ. Өмнө нь тооны харьцаа чухал биш, намын нэрийг дугуйлах уу, нэр дэвшигчийн нэрийг дугуйлах уу зэрэг зарчмын асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэж МАН-ын зүгээс мэдэгдэж байсан. Тэд өчигдөр тойрогт нэр дэвшээд ялагдсан ч намын нэрээр УИХ-д суудал авах боломжтой байх АН-ын гаргасан саналыг дэмжлээ. Тодруулбал, нэр дэвшигч мажоритар системтэй тойрогт ялагдсан ч тухайн тойргынхоо сонгогчдын 25 дээр нэмэх нь нэгээс дээш хувийн санал авсан бол намынхаа нэрээр УИХ-д суудал авах боломжтой юм. Харин мажоритар тогтолцоотой байх 48 тойрог тус бүр нэг мандаттай байна. Одоогоор хоёр нам үлдсэн 28 тойрогт нэр дэвшигчээ яаж эрэмбэлэх, намын нэрийг дугуйлах уу, хүний нэрийг дугуйлах уу зэрэг зарчмын асуудал дээр тохиролцох үлдлээ. Мөн эмэгтэйчүүдийн квотын асуудал ч бас яригдаж байна.