Өнөө өглөөний зургаан цагийн орчимд хоёр хүн байшиндаа шатаж амиа алдсан хэрэг гарлаа. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн гудманд 3х4 хэмжээтэй байшин шатсан байна. Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасаг галыг шуурхай унтраасан ч байшинд байсан 38-42 насны эрэгтэй, эмэгтэй хоёр шатжээ. Галыг бүрэн унтраасны дараа цогцсыг гаргаж, дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Б.ЧИМЭГ