Бүгд Найрамдах Польш улсын төрийн тэргүүний айлчлалтай холбоотойгоор зарим хэсгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, өнөөдөр 17:00-18:30 цагийн хугацаанд Яармагаас жанжин Д.Сүхбаатарын талбай хүртэлх хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогчид тухайн маршрутаар зорчихгүй байхыг анхаарна уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.