Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны 34 цэгт хонины махыг гулуузаар нь худалдлаа. Нөөцийн хонины мах 8600 төгрөгөөр борлуулагддаг бол амралтын өдрийн өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 8300 төгрөгөөр худалдаалсан байна. Тэгвэл манай улс мал, махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор он гарсаар 24.540 толгой хонь, ямаа, адуу экспортолжээ.