Насанд хүрэгчид төдийгүй өсвөр насны хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ ихэссээр байна. Өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй юм. Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдаалахыг хоригложээ. Элэктрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг аж, ахуй нэгж байгууллагууд дараах хугацаанаас худалдаалахгүй байхыг анхааруулж байна.