СХД-ийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй олон байр байна. Тухайлбал, тус дүүргийн VI хороонд байрлах 150 айлын орон сууцыг 2016, 2017 онуудад хоёр удаа Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч хүн амьдрах боломжгүй гэж акт тавьжээ.
Гэвч гүйцэтгэгч компани ажил үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хариу өгснөөс болж буулгаж дахин барих ажил зогссон юм.
Өнөөдөр Барилга Хот Байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон газрын дарга нарт нөхцөл байдлыг танилцуулжээ. Энэ асуудлыг нийслэл болон гүйцэтгэгч компанитай уулзаж шийдвэрлэх тал дээр ажиллахаар болсон байна.