Цагдаагийн байгууллагад энэ сарын 24-ний өдрийн 20:30 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдсэн эмнэлэгт “Мориноос унасан хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Одоогоор тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.
Албан бус эх сурвалжаас тодруулснаар хүүхэд морин уралдаанд бэлдэж байх үеэр унаж гэмтсэн гэнэ. Хуулинд зааснаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглодог билээ. Тэгвэл дээрх мэдээллээс харахад тухайн хүүхэд удахгүй болох уралдаанд бэлтгэж байсан байж болзошгүй юм.