Нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан тоосгон гарааш, контейнерыг чөлөөлж байна. Сонгинохайрхан дүүргийн нутагт орших 82, 83 дугаар сургуулийн урд талд байрлалтай 27 ширхэг тоосгон гараашийг буулган 900 мкв талбайг чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайд явган хүний зам, гэрэлтүүлэг, авто зогсоолтой тохижилтын ажлыг гүйцэтгэх юм байна.