Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар гандуу, хур тундас бага орсон тул мал амьтны идэш тэшээл хомс байна. Хур тундас бага орсноос гадна үлийн цагаан оготно олширчээ.
Нутагт дэвсгэрийн 70 гаруй хувь нь их бага хэмжээгээр доройтсон гэж нутгийн иргэд хэлж байна.
Иймд тус аймгийн Рашаант, Наран баг болон аймгийн төв тойрсон 2000 га талбайд гурван тонн бактержуулсан будааг малчид болон мэргэжлийн ангийн алба хаагчид цацаж, үлийн цагаан оготнотой тэмцэх ажил зохион байгуулжээ.