Өчигдөр болсон хуримынхаа төгсгөлд Харүмафүжи Д.Бямбадорж ирсэн зочиддоо хандан хэлсэн үгийг Японы сонинууд өнөөдрийн дугаартаа нийтэлснийг хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ “Японы өнцөг булан бүрээс болон Монголоос бидний баярыг хуваалцахаар ирсэн олон зочиддоо баярлалаа. Энэ хуримыг зохион байгуулж өгсөн хүмүүст талархлаа. Энэ өдрөөс эхлэн манайх гэдэг нэгэн халуун бүл бий болж гэргий бидэн нэгэн биений хоёр тал боллоо. Сүмогийн замнал цаашид улам урагшилж, шинэчлэгдэхийн төлөө миний бие ямагт чармайн зүтгэх болно. Өнөөдөр зочиддоо архиар их шахууллаа (инээв). Өнөөдөр би үнэхээр их баяртай байна. Та бүгдэд хязгааргүй их баярлалаа” гэжээ.
{jathumbnail off}