
Буянт-Ухаа нисэх буудлын талбайд ОБЕГ-ын сургуулилалт хийж байсан нисдэг тэрэг унажээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Буянт Ухаа нисэх онгоцны буудлын талбайд Онцгой байдлын ерөнхий газрын сургуулилалт хийж байсан нисдэг тэрэг унасан байна. Нисдэг тэрэг 2 нисгэгчтэй бөгөөд тухайн ослын үед 1 нисгэгч байжээ. Тухайн ослын газар дээр холбогдох албаныхан ажиллаж байгаа юм. Тухайн нисдэг тэрэг ямар шалтгааны улмаас унасан шалтгаан нөхцөлийг шалгахаар шалгалтын хэсэг гарчихсан ажиллаж байгаа юм.