Монголын тогооч нарын холбооноос санаачлан зохион байгуулж буй "Чингис Хааны Цом-3” олон улсын тэмцээн энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү олон улсын тогооч нарын тэмцээнд Төвөдийн тогооч нарын холбоо, Өвөр Монголын Өөртөө Засах Орны тогооч нарын холбоо болон БНХАУ-ын тогооч нарын холбоо хамтран оролцож, тогооч нараа илгээх болсноо мэдэгджээ. Холбоодын төлөөлөгч нар ӨМӨЗО-ны Хөх хотод уулзалт зохион байгуулж энэ тухай санал зөвшилцсөн талаар Монголын тогооч нарын холбооны дэд тэргүүн Р.Батбаатар мэдээллээ.
Сэтгэгдэл (1)