Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "ЕБС-ийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх"-ийг үүрэг болгосон.
Тухайн үүргийн дагуу Нийслэлийн боловсролын газраас “Дээрэлхэгч биш-Дэмжигч байя” аяныг энэ сарын 24-нийг хүртэл зохион байгуулж буй. Тус аянд ерөнхий боловсролын 254 сургууль нэгдэж, өдгөө 187 мянган сурагч хамрагджээ.