"Монгол...! Монгол орныг нүдээр үзсэн хэн бүхэн сэтгэл зүрхээрээ холбогддог далд увдистай" хэмээн тодорхойлсон Монголын орчин үеийн уран зохиолын түүхийн судалгааны үндэслэгч, нэрт Монголч эрдэмтэн Людмила Константиновна Герасимовичийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн баярт зориулсан “Монголын орчин үеийн уран зохиол судлалын шинэ чиг хандлага – Людмила Константинова Герасимович” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зургадугаар сарын 20-ны 11:00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-ийн хурлын танхимд болно.
Монголын Зохиолчдын Эвлэл, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, МУИС-ийн Утга зохиол урлаг судлалын тэнхимээс энэхүү хурлыг зохион байгуулж байна. Хуралд Монгол, Оросын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлэх юм.