Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тасгаар өнгөрсөн хоногт 547 иргэн үйчлүүлжээ. Үүний 453 нь нийслэлээс бол 94 нь орон нутгаас байна. Амбулаторийн үзлэгт 495 иргэн үйлчлүүлсэний 276 нь Улаанбаатар, 279 нь орон нутгийнх. Нийт мэс засалд 52 иргэн хамрагдсанаас яаралтай мэс засалд 15, төлөвлөгөөт мэс засалд 37 иргэн оржээ. Тэгвэл 425 иргэн хэвтэн эмчлүүлж буй бол эрчимт эмчилгээнд 23 иргэн байна.