Чингэлтэй дүүрэг, 23 дугаар сургуулийн зүүн талын замыг нэг урсгалтай болгож, долоон автомашины зогсоолыг чөлөөлжээ. Оронд нь 2-7 метрийн өргөнтэй явган хүний зам хийж тохижуулсан байна. Мөн явган хүний замын голд байсан гэрэлтүүлгийн шонг зөөвөрлөн, явган хүн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлжээ.