Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт болж буй Монголын хүүхдийн спортын наадмын нээлтэд оролцсон. Тэгвэл өнөөдөр тус аймгийн залуу малчдын төлөөлөлтэй уулзсан бөгөөд малчид Ерөнхий сайдад юу хэлсэнийг хүргэе.
Баян-Овоо сумын нэгдүгээр багийн малчин Ё.Дамдинпүрэв: Малын түүхий эд боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. Хонины өлөн 1000 төгрөг хүрэхтэй үгүйтэй болж, ямааны арьс бараг хог болж байна. Боловсруулдаг болчихвол үнэд хүрнэ. Залуу малчдаа дэмжмээр байна. Манай багт миний насны таван хүн л бий, бусад нь тэтгэврийнхэн. Залуус мал маллах сонирхолгүй болж гадагшаа явах тухай ярьж байна. Үүнд анхаармаар байна" гэжээ.