зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Эрүүгийн хуулийг Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан шинэчлэх нь чухал"

2023-6-20
0
ЖИРГЭХ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шинжлэх Ухааны Академитай хамтран "Монгол Улс дахь эрүүгийн бодлого: эдүгээгийн байдал, шийдвэрлэвэл зохих асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан зөвлөмжид Эрүүгийн хуулийг шинэчлэх бодит эрэлт хэрэгцээ үүссэн, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, шинжлэх ухааны ба эрдэмтдийн оролцоо нэн шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, 800 гаруй шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, хуульч эрдэмтдийн дунд хийсэн судалгаагаар 80 гаруй хувь нь Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. 

Манай улсын 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөс хойш зургаан жилийн хугацаа өнгөрч байна. Төсөл байх үеэсээ нэлээдгүй шүүмжлэл дагуулсан энэ хуулийн үр нөлөөг шинжлэн судлах, шинэчлэлтийн зорилтыг тодорхойлох шаардлага буй болсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, академич С.Нарангэрэл нар хэлэлцүүлэгт илтгэл тавилаа. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Академич С.Нарангэрэл нартай Эрүүгийн хуулийн талаар цөөн хором ярилцлаа.  

Х.Нямбаатар: Эрүүгийн хуулиар шинэ обектуудыг хамгаалах шаардлага гарсан


Тэрбээр "Нийгмийн хөгжлийн хурдацтай уялдаж, эрүүгийн хууль тогтоомжоор нийгмийн эд эс, харилцаанд оролцогчдын хамгаалалтуудыг тогтоодог. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хууль тогтоомж нийгэмд тэгш шударга амьдрах үндсэн хамгаалалтын баримт бичиг. Сүүлд батлагдсан эрүүгийн хууль 2015 онд батлагдаж, 2017 оноос мөрдөж эхэлсэн. Зургаан жилийн хугацаанд хэрэгжилтийн үр нөлөөнд яамнаас хэд хэдэн удаагийн судалгаа хийгдсэн.

Ялын бодлогод эерэг үр дүнгүүд гарсан. Үүний зэрэгцээ шинэ объектуудыг Эрүүгийн хуулиар хамгаалах шаардлага гарч байна.

Виртуал хөрөнгийн тухай эрүүгийн хуульд хамгаалалт тогтоох шаардлага байна. Мөн санхүүгийн зах зээлд үгсэн тохирч, үнэ ханшид өөрчлөлт оруулж байна. Иймд эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлтүүдийг системд оруулах эсэхийг эрдэмтэн судлаачид ярьж байна" гэв. 

С.Нарангэрэл: Монгол Улс "эрүүгийн тоон хэрэг"-тэй тэмцэхэд хүч, нөөц боломжоо дайчлах шаардлагатай


Тэрбээр "Манай улс 600 гаруй хуулийг дагаж мөрдөж байна. Тэр хуулиуд дотроос Эрүүгийн хууль бол хамгийн хатуу чанга, хүний эрхийг хөнддөг хууль юм. Нөгөө талаараа нийгэмд хамгийн их хор уршиг учруулж буй гэмт явдлуудыг тогтоон барих, нийгмийн амар амгалан, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн чухал хууль. 2015 онд уг хуулийг шинэчилсэн. 2017 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн. Зургаан жил өнгөрч байна. Өнөөдөр энэхүү эрдэм шинжилгээний хурлаар уг хуулийн хэрэгжилт ямар байгаа тухай хэлэлцэж байна.

800 гаруй шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, хуульч эрдэмтдийн дунд хийсэн судалгаагаар 80 гаруй хувь нь Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ удаад эрдэмтдийн баг хүчээр Эрүүгийн хуулийн эх, үзэл баримтлалыг боловсруулъя. 

Эрүүгийн хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, зөрчлийн хуулиудыг бүхэлд нь шинэчлэх ажлыг өнөөдөр эхлүүлж байна.

Өмнөх хуулиудыг боловсруулахад гадаадын хууль, шүүхийн жишгийн үндэс болгодог хуулиудаас хуулбар хийсэн. Гэтэл манай улсын эрхзүйн тогтолцоо бол Германы бичмэл хуулийг дээдэлдэг. Шүүхийн жишгийг бол ач холбогдол өгдөггүй ийм хууль байсныг өөрчилье. Үүнээс болоод хэрэглэхэд ойлгомжгүй байдал үүсдэг. Тухайлбал, ялимгүй жижиг хэрэгт хүнийг шоронд суулгачихдаг. Ялангуяа өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн Монгол Улсын иргэд хэд нь шоронд сууж тарчилж байгааг та бид мэднэ. Гэтэл өнөөдөр нийгэмд өчнөөн хор уршиг учруулсан хэрэгтнүүд ял гэмгүй явж байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн бол эрүүгийн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатайг харуулж байна.

Прокурорууд хоёр сая гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьж байна. Уг нь тэд зөрчлийн хэргийг хянах биш эрүүгийн тоон хэрэгтэй тэмцэх хэрэгтэй.

Энэ асуудал руу Монгол Улс хүч, нөөц боломжоо хандуулах шаардлагатай болчхоод байна" гэв. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын урилгаар ХБНГУ-ын профессор Эрик Хилгендорф доктор хүрэлцэн ирж, "Постсоциалист орнуудын эрүүгийн эрх зүйн хөгжлийн үндсэн чиг хандлага" сэдвээр илтгэл тавив.

Энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын зарим гишүүд, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид, Улсын ерөнхий прокурор болон хуулийн байгууллагын удирдлага, эрдэмтэд судлаачид оролцож санал бодлоо илэн далангүй илэрхийлэв.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж, илрүүлэх нь” сургалтад УБТЗ-ын ажилтнууд хамрагдаж байна
Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
Б.Батхуяг: Нэг зүү тариур, дуслын системийг 5-10 хүүхэд дамжуулан хэрэглэж, мансуурч байна
Соёлын биет өвийн эд зүйлийг хувьдаа завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
    10 цаг 34 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 1 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Унгар Улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто мэндчилгээ дэвшүүллээ
    11 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
    11 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Золжаргал улсын 53.5 тэрбум төгрөгөөр "шороон овоолго" босгосон уу?
    11 цаг 53 мин
  • Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний замын засвар шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна
    12 цаг 13 мин
  • Б.Бат-Эрдэнэ: П.Наранбаяр сайд огцрох ёстой
    12 цаг 53 мин
  • Б.Энхбаяр: Хэлэлцэх хууль байхгүй гээд хаврын чуулган хоёр сар хуралдаагүй
    13 цаг 26 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    13 цаг 38 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    13 цаг 52 мин
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
    14 цаг 22 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяныг идэвхжүүлнэ
    14 цаг 24 мин
  • Б.Жавхлан: Эдийн засгийн хүндрэл, төсвийн тодотголыг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй
    14 цаг 42 мин
  • Н.Учрал: Төсвийг 3,3 их наядаар танах шаардлагатай байна
    14 цаг 57 мин
  • "Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    15 цаг 15 мин
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
    15 цаг 17 мин
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
    15 цаг 53 мин
  • П.Наранбаяр: Шалгалтад орж байгаа багш, сурагчид илүү сайн бэлдэх хэрэгтэй байна
    16 цаг 0 мин
  • Хүчтэй шороон шуурга шуурганы улмаас гэр нуржээ
    16 цаг 29 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
    16 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд зээл аваад, зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм бэ?
24 баримт
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК