Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд "E-SPORT" төрлөөр "Dota-2" тэмцээнийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас зохион байгуулжээ. Энэхүү тэмцээн нь бусад тэмцээн, уралдаантай харьцуулахад зардал шаардахгүй, мөн байгаа газраасаа 100 хувь цахимаар оролцох боломжтойг алба хаагчид онцолсон юм.
Тэмцээнд 22 багийн 110 тамирчин оролцсон бөгөөд тэргүүн байрт Баянгол дүүргийн цагдаагийн газар, дэд байрт Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, гуравдугаар байрт Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид шалгарлаа.