УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар хойд хөршид албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Исгэрэх суман дундуур их буу чирэн бартаа ихтэй газраар давхиж яваа хүчирхэг монгол морьдыг дүрсэлсэн энэхүү хөшөө нь Аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцас, хүнс, хагас сая агт морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль зэрэг тусламжийг бэлгэдсэн, хоёр орны харилцааны түүхэнд бичигдсэн хүндэтгэлийн дурсгал болсон байна.
Сэтгэгдэл (2)