ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ЗГ-ын 100 хувийн тэтгэлгээр тус улсад нэг жилийн хугацаатай хэлний бэлтгэлд суралцах хүсэлтэй залуусыг бүртгэж байна.
Тэтгэлэгт дараах зардлууд багтана:
- Сургалтын төлбөр
- Амжиргааны зардал \сар бүр 5000 - 7000 рубль\
- Дотуур байрны зардал
- Эрүүл мэндийн даатгал
- 1 талын замын зардал
- ОХУ- ын визний хураамж
Та хэлний бэлтгэлээ амжилттай төгссөнөөр цаашлаад Орос хэлний багш, орчуулагч, утга зохиол судлаач зэрэг мэргэжлүүдээр бакалаврын түвшинд үнэ төлбөргүй суралцах боломжтой юм.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/UfePJGUHfTyzCgHJA
Дэлгэрэнгүй мэдээллийг 80933993, 91113119 утсуудаар авна уу.
Бүртгэл 2023.06.21 - нийг дуустал хийгдэхийг анхаарна уу.
Сэтгэгдэл (3)