Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт 1811 гомдол мэдээлэл бүртгэгдлээ. Үүний 1455 нь зөрчил, 85 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байж. Шуурхай илрүүлсэн 51, нөхөн илрүүлсэн 14 хэрэг байна. Хүний биед халдах 41, хүүхэд гэр бүл хүчирхийллийн 57, хулгайлах 13, эрүүлжүүлсэн 92, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 иргэн тусгай дугаарт бүртгэгджээ. Онцолж хэлбэл өнгөрсөн хоногт 94 жолоочийн жолоо барих эрхийг түдгэлзүүлсэн байна.