Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд тав хоног амарна.
Тодруулбал, боомтыг ирэх сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд түр хаана. Харин 17-ны өдрөөс хуваарийн дагуу 09.00- 18.00 цаг хүртэл хэвийн ажиллах аж.
Ташрамд дурдахад, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд буюу жил бүрийн долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд улс орны хэмжээнд нийтээр амрахаар заасан. Мөн "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаахаар тусгасан байдаг.