“Алсын хараа-2050” бодлогын 2.5 дахь зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ШУА-ийн Хими, биологи болон Геологи, газарзүй, байгаль орчны салбарын бага чуулган, Монголын анагаах ухааны академи, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран “Хөрс-хүнс-хүн тойрсон асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна.
Уг хэлэлцүүлгээр хөрсний доройтол, түүнийг нөхөн сэргээх дэвшилтэт арга, хүнсний голлох таримал ургамлын ашигтай шинжийг орчин үеийн дэвшилтэт технологи, техник хэрэглэн сайжруулах боломж, хүнсний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж болох гарц, гаргалгаа, пестицидийн хэрэглээ, хяналт, нийгэмд чиглэсэн зөвлөгөө, хүнсний зохистой хэрэглээ зэргийг хэлэлцэж, хэлэлцүүлгээс гарах нэгдсэн зөвлөмжийг боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэх зорилготой.
Хэлэлцүүлэг 2023 оны зургадугаар сарын 26-ны 10 цагт ШУА-ийн Төв байрны Их чуулганы хурлын танхимд болох юм.