Хүүхдийн тоглоомын талбайд орчны аюулгүй байдал хангуулахаар шалгалт хийсэн байна. Хотын стандарт, хяналтын газрын даргын “Стандартын шаардлага хангахгүй эрсдэлтэй хүүхдийн тоглоомын талбайд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хүүхдийн тоглоомын 240 талбайд орчны аюулгүй байдлыг хангуулах шалгалт хийжээ. Шалгалтаар нийт 3385 илэрсэн байна.
Иймд зөрчлийг арилгахын тулд дүүрэг, хорооны Засаг дарга, тоглоомын талбайн хариуцагч байгууллага, албан хаагчдад дэд бүтцийн стандарт хяналтын Улсын байцаагчийн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.