Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь “Платинум ланд” ХХК-д ажиллаж байна.
Тус компани 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулах амлалт өгснөөс хойш хойш анхны модоо 2021 оны 12 дугаар сарын 24-нд хүлээлгэн өгөөд байна.
Компаний хамт олон үндэсний хөдөлгөөний хүрээнд:
- Ойн хомсдол, доройтлыг бууруулах чиглэлээр 210 мянга,
- Цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах чиглэлээр 316 мянга,
- Суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр 170 мянга,
- Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан 305 мянган мод тарьж ургуулах юм.