БОАЖЯ-наас 2023 онд Монгол Улсад нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ. Үүнээс аялал жуулчлалын оргил үе болох 6-9 дүгээр сард 550 мянган хуулчин хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Энэхүү төлөвлөлтийн дагуу 2023 оны зургаадугаар сарын 20-ны байдлаар 283340 жуулчин хүлээн авахаар тооцоолсон бол 223.680 жуулчин ирж, биелэлт 78.9 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээлсэн.
Харин өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны өдөр 2.412 жуулчин Монгол Улсад иржээ. Уншигч та бүхэн хүснэгтээс жуулчид улсаас, ямар боомтоор ирж байгаа зэрэг нарийн тоон мэдээллийг харах боломжтой.