Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орж байгаа тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Борооны эрчимшил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй байна.
Голын усны түвшин нэмэгдэж, үертэй үед баталгаат гарам гарцтай газраар зорчих, голын усанд орохгүй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.