ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай хобогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө.
Тодруулбал, бослого үймээн дэгдсэн Ростов, Воронеж орчимд 60 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд одоогоор нөхцөл байдал хэвийн, хичээл нь хэвийн үргэлжилж байна. Оюутнууд 6 сарын сүүлээс эхлээд зуны амралт эхлэхээр эх орондоо ирэхээр төлөвлөж байна.
ГХЯ болон Москвад суугаа ЭСЯ-наас дээрх оюутнуудтайгаа тогтмол холбоотой байгаа хэмээн мэдээллээ.